Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
144061
Мобайл хувилбарууд

Монгол улсын Аюулгүйн зөвлөл, Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүд, Засгийн газарт сонордуулах нь. Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр С1 телевизийн Цензургүй яриа нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Оюу толгойг Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэхэд Аюулгүйн зөвлөлийн 2 гишүүний аль нэг нь АНУ-ын элчин сайдад өөрийн эх орон руугаа манай мэдээлэгч Оюу толгойн асуудлын 51%-ийг Монголчууд авна гэж гэрээ хийх гэж оролдож байна, гэвч Аюулгүйн зөвлөлийн 2 гишүүн Оюу толгойн хэлэлцээрийг 34% болгож, одоогийн хэлэлцээрээр Их хуралд оруулах нөхцөлийг бүрдүүлж өглөө гэж мэдээллэсэн байна. Тэгэхлээр аливаа улс эх оронд Тагнуулын байгууллага ажилладаг. Манай улсад НАТО-гийн эдийн засгийн тагнуул, улс төрийн тагнуул байгаа нь тодорхой. Харин энэ тагнуул бол манай Их хурлын гишүүн, Засгийн газрынханд нөлөөлөн Улс эх орны аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан нь тодорхой боллоо. Тэгэхлээр та нар Бүгд найрамдах Монгол улсын Үндсэн хуулинд өөрчлөлт хийх гэж яаран тэмцэж байгаа нь гадаадын гар хөл болж байгаагын үнэн байна. Та нарын хэн бэ гэдгийг Хууль, тагнуулын байгууллага, Шүүх, Прокурорын газар илрүүлэх цаг болжээ. Та нар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Манай улсын одоогийн энэ лиценз, концессийн гэрээ бол мөнгө идэх та нарын хуйвалдаан, луйвар юм байна. Үүнийг шалгах хэрэгтэй. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямдорж нотлох баримт тодорхой бус, хэн С.Зоригийг алсан нь мэдэгдээгүй байхад Тагнуул болон Шүүхийн байгууллагын ажилчдийг эрүүдэн шүүсэн гэж тодорхой баримтгүй хууль зөрчин байцааж байгаа нь Монголын болон Дэлхий нийтийн хуулийн эрхийг зөрчиж байна. Үндсэн хуулинд заахдаа ямарваа нэгэн иргэнийг гэмт хэрэг хийсэн Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад нэгэн ялтны захидлаар хууль зөрчин 461-р ангид очсон нь Амгаланбаатартай уулзах гэж байж болзошгүй. Тагнуулын байгууллага болон Шүүхийн шийдвэрийн ажилтнууд үүргийн дагуу ажилласан байгаа нь. Хэн үүрэг өгч зохион байгуулсан, хэн С.Зоригийг алсан гэдгийг л олж нотлох хэрэгтэй. Үүрэг гүйцэтгэсэн хүний нэр төрд халдахаа болих хэрэгтэй. Та нар хэргээ цайруулах гэж хэсэг хүмүүсийг хууль зөрчсөн болгож байгаа энэ хошин жүжигээ зогсоо. Сая УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын хуулиар хуралддаг нь буруу. Харин Эрүүгийн энэ ноцтой гэмт хэргүүдийн талаар хуралдах нь зүйтэй байсан юм. Татварын хуулинд 2-3 буруу зүйл юм. 1. Татварын байцаагч Шүүхийн эрх мэдлээс дээгүүр эрх мэдэлтэй болж байна. Хүний хөрөнгийг битүүмжлэх гэх мэт. 2. Иргэн хүнд үйлчлэнэ гэж байгаа боловч томхон ААНэгж байгууллага татвараа дараа жилд нь нөхөн төлж болно гэж зааж байна. 3. Их хэмжээний татвар төлсөн хүмүүст 90%-ийн буцаан өгнө гэж заасан байна. Буцаан өгөх юм бол татвар төлөх ямар шаардлага байна вэ? Татвар бол нэг иргэн, нэг ААНБ, нэг эзнийг санхүүжүүлдэг эд биш, Монгол улсын төсөвт орж нийгмийн хөгжилд хуваарлигддаг юм. Татварын хуулинд баг нэг ноцтой зүйл байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаа бол татвараа 40%-аас дээш байлгах ёстой. Ингэж байж Үндэсний үйлдвэрлэл хөгждөг юм. Хэсэг бүлэг хүмүүст зориулж хууль гаргаж байгаа та нар 2 жилийн дараа Эрүүгийн гэмт хэрэгт холбогдно шүү. Толгойгоо ажиллуул. Эдийн засаг гэдэг бол Төр тогтох үндэс байдаг юм. Түүний нэг үндэс бол ТАТВАР. Алтыг улсын мэдэлд ав. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг Алттай битгий ажиллуул. АЛТ БОЛ ТӨРИЙН ӨМЧ. Нөхөр Занданшатар танаа иргэний хувьд дахин захихад бүлэг хүмүүсийн хүчээр УИХ-ын дарга гэх өндөр албан тушаал авсан байж болно Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэж халуурч, бүлээрч явахаа боль!!! Үнэн хүнд өширхөж байгаа бол намайг хуулийн байгууллагад өргөдлөө өгөөрэй. Иргэний хувьд захиж байна. Хуулийн дагуу хариу хүсье.

“11 11 ТӨВ” 2019-03-26 15:28 Ерөнхий сайд -руу хуваарилав.