Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
146476
Мобайл хувилбарууд

Мобиком Гэр интернет хэрэглэдэг тул интернетийг хурдлуулах үйлчилгээг мөнгөөр авдаг. Гэтэл энэ үйлчилгээ нь хурдандаа хүрэхгүй олон иргэдийг хохироож байна. Иргэн заавал утасдаж гомдол гаргаж байж хүрэх дээд хэмжээний хурдыг өгдөг. Энэ асуудалд хяналт тавих хэрэгтэй.

“11 11 ТӨВ” 2019-03-26 16:58 Харилцаа холбооны зохицуулах хороо -руу хуваарилав.

- Харилцаа холбооны зохицуулах хороо 2019-04-01 14:50 Сайн байна уу. Хэрэглэгчийн ирүүлсэн гомдлын дагуу холбогдох газарт дамжуулан шалгаж байна.

- Харилцаа холбооны зохицуулах хороо 2019-04-24 17:29 Сайн байна уу, 90818301 хэрэглэгч нь манай урьдчилсан төлбөрт өрхийн интернет үйлчилгээний хэрэглэгч бөгөөд 2019.03.26-нд UltraBooster үйлчилгээ идэвхжүүлж хурдандаа хүрэхгүй байна гэсэн асуудлаар 2222 дугаарт гомдол гаргасан. Бид систем талаас шалгахад хэрэглэгчийн холболт болон сүлжээнд ямар нэг тасалдалгүй хэвийн байсан. Хэрэглэгчид хурдаа хэрхэн шалгах талаар заавар өгөөд хүрэхгүй байгаа үр дүнгээ и-мэйлээр screen shot хийж илгээхийг зөвлөхөд хэрэглэгч завгүй гэсэн. Мөн хэрэглэгчийн дотоод сүлжээний роүтэрийг алгасуулан ерөнхий үзүүр дээр шалгах талаар хэлэхэд хэрэглэгч MacBook-тэй байсан тул шалгуулах боломжгүй байсан. Хэрэглэгчийг халамжлах зорилгоор UltraBooster үйлчилгээг нөхөн олгож дахин ашиглаж үзэхийг зөвлөсөн. Хэрэглэгчээс дахин 2019.03.28 –нд тодруулахад асуудал шийдэгдсэн одоо хэвийн байгаа гэсэн хариу өгсөн.

- Харилцаа холбооны зохицуулах хороо 2019-04-24 17:29 Саналыг хаав.