Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
147569
Мобайл хувилбарууд

Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарт их том асуудал гарч байгаа юм, энэ юу вэ гэхээр Мэргэжлээс шалтгаалах диспансер гэж байдаг шүү дээ, тэр чинь эрүүл мэндийн салбар биз дээ, эрүүл мэндийн яаманд хамаарна биз дээ. Миний аав насаараа үйлдвэрт Монросцветметэд ажиллаж байгаад тэндээсээ уушги нь тоосжилт циликоз болоод группэд гарсан, мэргэжлээс шалтгаалах диспансерын хяналтанд байдаг өвчтөн болж байгаа юм. Ингээд эмч нар нь 2017 онд уушиг сүүдэртэй гээд ерөөсөө хувиа л бага тавьж байвал тэр хүний бие яаж өвдөх нь хамаагүй, яаж үхэх нь хамаагүй болчихсон байгаа юм. Тэгээд зүгээр сүүдэртэй 70 хувь гээд хаачихсан байгаа юм манай аавыг. Цааш нь нарийн мэргэжил рүү чиглүүлэх ёстой байсан юм. Хаангуутаа сувилалд уламжлалт эмчилгээнд явуулчихсан, манай аавын тэр сүүдэртэй байсан хэсэг нь хавдар байж таараад, уламжлалтад явчихаар чинь маш хурдан сэдрээд нүүчихдэг юм байна 2 дугаар үе шат байсан 3, 4 дүгээр үе шат бол их хурдан нүүчихдэг байхгүй юу. Тэгэхэд ингэж уламжлалт эмчилгээнд явуулж шууд 4 дүгээр үе шатанд оруулчихсан. Ингээд хамгийн сүүлийн шатанд ороод манай аав цус алдаад эхэлсэн ноднин. Цус алдаад ирэхээр нь бид нар хувиараа хавдрын эмнэлэгт аваад очиход ямар ч боломжгүй 4 дүгээр үе шатанд орчихсон байна гэсэн. Тэр мэргэжлээс шалтгаалах диспансер юу хийж байсан юм бэ. Тэгээд ерөөсөө би өөрөө хувиараа хамаг сайн юм болгоныг авч өгөөд аав маань 10 сар амьд явсан. Тэгээд аавыг өвөр дээрээ тэвэрч байгаад аавыгаа алдлаа айхтар юм үзлээ. Тэгэнгүүт нь би эргээд нөгөө диспансерт хандаж байгаа юм өнгөрөхөөс нь өмнө миний аав ингээд 4 дүгээр үе шатандаа хавдар болчихсон байна, та нар юу хянаж байсан юм бэ,яаж тоглож байгаа юм, ямар эмч байна вэ, сэтгэл зүрхтэй эмч байна уу гээд уулзах гээд очиход диспансерынх нь дарга нь ажилдаа огт ирдэггүй. Ганцхан 4 дэх өдөр ирдэг, тэр өдөр нь диспансерын хурал болдог өдөр нь. Тэнд дүн бүртгэгч Шинэбилэг гээд их том хүүхэн байгаа.Ямар ч харилцааны соёлгүй, чи ямар ядаргаатай юм, чамайг хэн надтай уулз гэсэн юм гээд, Миний аав 100 хувийн групп тогтоолгох ёстой болж байгаа юм, яагаад гэвэл ямар ч эмчилгээгүй өнөө маргаашгүй үхэх болчихсон байдал үүсчихээд байхад намайг хүлээлгэж хүлээлгэж бүтэн өдөр болж байгаа юм, 80 хувиар тогтоож байгаа юм. Цаанаас нь диспансер тогтооход хүснэгт нь байдаг тийм өвчин тэдэн хувиар гээд тэрийгээ л бариад ажиллачихаж чадахгүй наад Шинэбилэг эд нар, ямар ч чадваргүй хүмүүс. За ингээд аав маань өнгөрлөө. Өнгөрснөөс нь хойш би хэдэн сарын дараа Хөдөлмөрийн хуулинд 36 сартай тэнцэх нэг удаагийн тэтгэлгийг ар гэрийнхэнд олгоно гэсэн хуулийн заалттай байна, энэнд би хамрагдахын тулд би төрсөн ганц охин нь юм, тэгээд хөдөө, орон нутгаас яваад ирлээ, ийм юм байдаг юм байна би хэнтэй уулзах вэ гэсэн чинь дахиад эмнэлгийнх нь захирал ажил дээрээ байдаггүй, өчигдөр байдаггүй, өнөөдөр байхгүй ирдэггүй. Хэнд хандах вэ гээд чанарынх нь менежертэй уулзсан чинь надад хамаагүй ажил байна гэсэн. Тэгээд хэнд хамаатай юм бэ гэлээ, дүн бүртгэгчээс авдаг юм байна гэсэн. Тэгэхээр нь өчигдөр дүн бүртгэгчтэй нь очиж уулзсан чинь уурлаад ер нь энийг захиралд танилцуулсан юмуу, яахаараа надтай уулздаг юм, ер нь энийг чинь зөвлөлөөрөө хэлэлцэж байж өгнө, тийм амар гарчихдаг тодорхойлолт биш гэнэ зүгээр манай хяналтанд тэдэн хувьтай байсан нь үнэн гэдэг тодорхойлолт. Танайд анх хяналтанд орсноос эхлээд нас барсныг хүртэлх хугацааны бүх юмтай нь бариад ирж байгаа юм. Тэгэхэд ингэж хүндрүүлээд намайг одоогийн байдлаар 2 хоног хүлээлгэж байна. Өнөөдөр гаргаж өгөх болов уу гээд утасдангуут мэдэхгүй өнөөдөр дарга ажилдаа ирэх юм уу үгүй юу, би бас ямар ажилтай ч гэнэ үү ингээд өрөөгөөрөө зүгээр сэлгүүцээд явж байгаа юм. Иймэрхүү асуудлууд байна. Энэ хоёр гомдлыг л хатуу хэлье. Миний аавын амийг их харамсалтайгаар авч явсан байхад би юм ярихгүй зүгээр тодорхойлолт авах гээд явахад намайг ингэж байгаа юм. Би маш их гомдолтой байна. Иргэнд хариу мэдэгдэнэ үү.

“11 11 ТӨВ” 2019-06-12 16:01 Эрүүл мэндийн яам -руу хуваарилав.

Эрүүл мэндийн яам 2019-07-29 13:55 Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмнэлэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа учир тус яаманд шилжүүлэх

Эрүүл мэндийн яам 2019-07-29 13:55 Саналыг хаав.