Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
155903
Мобайл хувилбарууд

Эрчим хүчний зохицуулах хороонд хүсэлт гаргах нь. Дараах асуудалд тайлбар өгнө үү. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороонд Хаппи Таун гэдэг 880 орчим айлын зориулалттай нийтийн орон сууцны хотхон байдаг. Тус хотхоны хэрэглэгчдийг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг Булнайн-Ар ХХК нь танай хорооноос олгогдсон зөвшөөрлийн дагуу явуулж байна гэж ойлгосон. Нөгөө талаас, эхний байрууд нь 2014 онд ашиглалтад орсон гэх боловч өнөөг хүртэл тус хотхонд Сууц өмчлөгдчийн холбоо байгуулагдаагүй байгаа. СӨХ байгуулагдаагүй тул түүнд хамааралтай үйлчилгээнүүдийг (гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, хог, лифт, харуул хамгаалалт зэрэг) мөн Булнайн-Ар ХХК үзүүлж байна. Булнайн-Ар ХХК нь сууц өмчлөгч, оршин суугчидтай зөвхөн ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээндээ гэрээ байгуулдаг. Харин гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, хог, лифт, харуул хамгаалалт зэрэг “СӨХ-ны чиглэлийн үйлчилгээг” огт гэрээ үгүйгээр гүйцэтгэдэг. Тус компани гэрээтэй, гэрээгүй дээрх хоёр бүлэг үйлчилгээний төлбөрийг нэгтгэж нэг нэхэмжлэлээр хэрэглэгчдээс авдаг. Өөрөөр хэлбэл, танай хорооноос зөвшөөрөгдсөн үйл ажиллагааныхаа төлбөрийн нэхэмжлэх дээр өөр бусад гэрээгүй гүйцэтгэж байгаа ажлын (гэрэлтүүлэг цэвэрлэгээ гм СӨХ-ны чиглэлийн үйлчилгээ) төлбөрийг хамт нэхэмжилдэг гэсэн үг. Ийм асуудал байгааг мэдээд үүнийг засаж залруулах шаардлагатай гэж үзэн миний бие дутагдаж буй гэрээг байгуулах тухай хүсэлтийг энэ оны эхэнд Булнайн-Ар ХХК-д гаргасан боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй. Харилцан нэгнээ хүндэтгээд тухайн үед ямар нэгэн хариу өгсөн бол асуудал цааш даамжрахгүй байсан биз ээ. Нэгэнт хариу өгөөгүй болохоор асуудлын учир шалтгааныг олохоор миний бие цааш нь үүнд чиг үүргийн холбогдолтой байж болох НОСНААУГ, НМХГ, ШӨХТГ, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Нийслэлийн ЗДТГ зэрэг төр, нийслэлийн захиргааны зарим байгууллагад хандсан. Гэвч эдгээр байгууллагууд дээр өгүүлсэн тус компанийн гэрээтэй ба гэрээгүй гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээнийхээ төлбөрийг нэг нэхэмжлэхээр хэрэглэгчдээс авч байгаа явдлын зөв, бурууг тайлбарлаж өгөөгүй билээ. Тиймээс энэ удаа уг асуудлаар танай хороонд хандаж байгааг хүлээн авч, Булнайн-Ар ХХК-ийн танай хорооноос зөвшөөрөлтэй үйл ажиллагааныхаа төлбөр дээр өөр бусад (тухайлбал СӨХ-д хамаарах) ажил үйлчилгээний төлбөрийг нэмж нэгэн нэхэмжлэхээр хэрэглэгчдээс төлбөр авч байгаа нь хуулийн хүрээнд байж болох, эс болох талаар хариу тайлбар өгнө үү. Баярлалаа. Жич: энэхүү хүсэлтийг www.11-11.mn системээр дамжуулан илгээж байгаа бөгөөд хэд хэдэн оролдлого хийсэн боловч хавсралт pdf файлыг систем татаж авсангүй. Тиймээс хавсралт файлыг өөр ямар хаягаар (шуудан эсвэл иэйл) хүргэж болохыг мэдэгдэнэ үү. Хавсралт 1-д орон сууцны төлбөрийн мэдээллийг, хавсралт 2-т Булнайн-Ар ХХК-ийн хэрэглэгчдийг ус дулаанаар хангах гэрээг, хавсралт 3-т энэ асуудлаар өмнө гаргасан хүсэлтүүдийг оруулсан байгаа билээ. (Хавсралт-ЭХЗХ Булнайн-Ар.pdf)

“11 11 ТӨВ” 2020-09-17 10:17 Эрчим хүчний яам -руу хуваарилав.